ГЭГЭЭ AI / НЭЭЛТИЙН БЭЛТГЭЛ
Өгөгдөл устгуулах хүсэлт
Gegee Editorial нь Гэгээ AI редакцын өөрийн сошиал пэйжийн нийтлэл болон нийлбэр үзүүлэлтүүдийг удирдах апп. Энэ сайт уншигчаас Facebook-ээр нэвтрэхийг шаардахгүй.
Танд хамаарах мэдээлэл Гэгээ AI-д хадгалагдсан гэж үзвэл [email protected] хаягт «Өгөгдөл устгуулах хүсэлт» гэсэн гарчигтай илгээнэ үү. Аль мэдээлэл, нийтлэл эсвэл харилцааны тухай болохыг танихад хүрэлцэх холбоос, тайлбар өгнө.
Нууц үг, API түлхүүр, иргэний үнэмлэхийн зураг илгээх шаардлагагүй. Хүсэлтийг хүлээн авагч шалгаж, өөрийн хадгалж буй хамаарах мэдээллийг устгах эсвэл хадгалах шаардлагын тайлбарыг хариу мэдэгдэнэ.
Meta болон X дээрх бүртгэл, платформын хадгалсан мэдээллээ тухайн үйлчилгээний тохиргооноос удирдана. Пэйжийн эрхтэй эзэмшигч нь Meta-ийн тохиргооноос Gegee Editorial аппын хандалтыг цуцалж болно.
Холболтын тоолуур нь хүн, төхөөрөмжийг ялгаж танихгүй; нийлбэр хүсэлтийн тоог 30 хүртэл хоног хадгална.
Нууцлалын тайлбар ↗